Төрийн үйлчилгээний цахим машин

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газраас "Төрийн түгжрэлгүй үйлчилгээ" зорилтын хүрээнд "Төрийн үйлчилгээний цахим машин" буюу "ТҮЦ МАШИН" төслийг хэрэгжүүлэхэд тус компани гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж гүйцэтгэв.

ТҮЦ машины үйлчилгээ

Ачааны авто машины зөвшөөрөл олгох

Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа

Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа

Иргэний үнэмлэх захиалах

Иргэний үнэмлэхний лавлагаа

Орон сууц захиалах хүсэлт гаргах

Оршин суугаа хаягийн тодорхойлолт

Санал хүсэлт, өргөдөл гомдол

Татварын лавлагаа

Төрсний бүртгэлийн лавлагаа

УИХ Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт

УИХ санал асуулга

УИХ үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцах хүсэлт

УИХ-ын гишүүнтэй уулзах хүсэлт

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа

Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа

Хэвлэл захиалга

Цахилгааны төлбөр төлөх үйлчилгээ

Өмнө нь

Төрийн үйлчилгээ авахад цаг хугацаа, хүнд суртал, чирэгдэл ихтэй байв. Нэг иргэн дунджаар 100 айлд байрлах Иргэний бүртгэлийн газраас лавлагаа авахдаа хамгийн багадаа 1 цаг гаруй хугацааг зарцуулдаг байв. Мөн ажлын бус цагаар, амралтын өдрөөр төрийн үйлчилгээ авах боломжгүй хаалттай байв. Төрийн үйлчилгээг авахдаа иргэн холбогдох татвар, хураамжаа аль нэг банкны дараалалд зогсч тушааснаар хугацаа их алддаг байв.

Одоо

  • 100 айлд байрлах Иргэний бүртгэлийн газрын үйлчилгээний дарааллын ачаалал 40 гаруй хувиар буурсан.

  • Төрийн үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлснээр дунджаар нэг иргэн 4-5 минутад төрийн үйлчилгээ авдаг болов.

  • ТҮЦ машин 2013 оны 6 сарын 19-ны өдрөөс эхэлж өнөөг хүртэл нийт 424,987 иргэнд 848,406 үйлчилгээ үзүүлж, үүнээс 548,135 удаа үйлчлүүлэхдээ иргэд нийт 4,5 одын үнэлгээ өгсөн байна.

  • Төрийн үйлчилгээ иргэдэд хамгийн ойр байрлах дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр хүрч байна.

Ач холбогдол

Иргэний цахим үнэмлэх, хурууны
хээгээр иргэнийг таньж
үйлчилгээ үзүүлдэг болсон.
Иргэн биечлэн ирж үйлчилгээ авсан эсэх нь баталгаатай болсон.
Төрийн үйлчилгээг цаашид ТҮЦ
машинд нэвтрүүлэх боломжийг
нээсэн.
Төрийн мэдээллийн нэгдсэн
сангийн үр өгөөжийг иргэд
үйлчилгээ хэлбэрээр бодитой хүртдэг болсон.
Иргэний цахим үнэмлэх анх удаа өдөр
тутмын хэрэглээнд нэвтэрсэн.
Технологийн хэрэглээний цар хүрээ
нэмэгдсэнээр цахим засаглалын
хөгжил нэг алхмаар бодитой урагшилсан.

Бусад төслүүд

CONTACT US

Address

Suite 204, Ambassador office, Peace Avenue 15A/5,
Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia.

P.O.Box

2866, Ulaanbaatar-211213, Mongolia.

Phone

+976 7700-1111, +976 7711-1670

Fax

+976 7011-1670

Email

info@astvision.mn